Магвансүрэн Хүрэлсүх

"Гагцхүү сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг гарна"

ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЫН ЭРЧҮҮД

2010-01-08 12:38

 

ШҮЛЭГ М.ХҮРЭЛСҮХ

ТЭНГЭРЛЭГ МОНГОЛЫН ЭРЧҮҮД

Хэнтий, Хангай, Алтайн нуруу
Хянган, Тарвагатай, Соёоны уулс
Онгон сэвшээ оройн салхиараа   
Олон зуунд сэвлэгийг тань ариулсан

       Алун гоо эвтэй байхыг сургаж
       Өүлэн эх өрхийг тань татсан
       Бөртэ үжин бүс малгайг тань дээдэлж
       Хатан Мандухай цайгаа дээжлэн барьсан
       Тэнгэрлэг Монголын эрчүүдээ
        Тэнхээ заан дээшээ босцгоо...

Мэнэн, Арвай хээр, Бор, Сайханы талууд
Ухаан санааг тань уужруулан цараалсан
Угсаат хурдан хүлгүүдийн шандасаар
Уртын замд уралдуулж хатуужуулсан

       Алун гоо эвтэй байхыг сургаж
       Өүлэн эх өрхийг тань татсан
       Бөртэ үжин бүс малгайг тань дээдэлж
       Хатан Мандухай цайгаа дээжлэн барьсан
        Тэнгэрлэг Монголын эрчүүдээ
        Тэнхээ заан дээшээ босцгоо...

Байгаль, Хөвсгөл, Буйр, Увс нуурууд
Хүй цөглөхөд тань угааж ундаалсан
Эрдэнэ нуусан говийн бор толгод
Эрдэс баялгаараа ивээж тэтгэсэн

       Алун гоо эвтэй байхыг сургаж
       Өүлэн эх өрхийг тань татсан
       Бөртэ үжин бүс малгайг тань дээдэлж
       Хатан Мандухай цайгаа дээжлэн барьсан
       Тэнгэрлэг Монголын эрчүүдээ
       Тэнхээ заан дээшээ босцгоо...

Чингис, Өгөөдэй, Мөнх, Хувилай хаад
Хүрэх өндөрлөгийг хэмжиж тогтоосон
Хүчирхэг хөвгүүдийн хатан зоригийг
Хадан хөшөөгөөр хажууд тань босгосон

 

 

2009 оны 12 дугаар сар 06

   





Ангилал : дууны үг | Нийтэлсэн : **no name | Уншсан (330) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. бабур :
    2010-01-09 03:35

    naizaa bi mongol er hun duug yagaad taviagui yum be

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл